Умард Солонгост хориг арга хэмжээ авах тогтоолыг өргөн барилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-26 08:36:18

НҮБ. /ВВС/. Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг АНУ, БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барилаа.

Цөмийн туршилт хийсэн, пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгост хориг арга хэмжээ авахаар олон улс тохиролцсон билээ.

Уг тогтоолын дагуу Умард Солонгос руу илгээх болон тус улсаас ирэх бүх ачаа, тээшийг НҮБ-ын гишүүн бүх орон шалгах шаардлагатай болж байна.

Энэ нь сүүлийн 20 гаруй жил Аюулгүйн зөвлөлөөс аваагүй хамгийн хатуу арга хэмжээ байх болно гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгдэв.

Тогтоолыг батлах санал хураалт энэ амралтын өдрүүдээр болох ажээ.

Д.Нямтулга

 

関連ニュース