Сирийн энхийн хэлэлцээ ирэх сард үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-26 10:31:15

МОСКВА. /TASS/. Сирийн энхийн хэлэлцээ ирэх сарын эхээр үргэлжлэх төлөвтэй байна гэж өмнөх шатны хэлэлцээнд оролцсон Сирийн сөрөг хүчний эх сурвалж мэдэгдэв.

Бидэнд байгаа мэдээллээр, хэлэлцээг үргэлжлүүлэх хугацааг ирэх сарын эхээр зарлаж, эхний долоо хоногт зөвлөгөөн болох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдэгджээ.

Сирийн энхийн хэлэлцээний өмнөх шатанд ямар ч үр дүн гараагүй. Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура нэгдүгээр сарын 29-нд Женев дэх НҮБ-ын төв байранд Сирийн Засгийн төлөөлөгчидтэй хоёр удаа уулзсан билээ. Өндөр түвшний хэлэлцээний хороо Сирийн сөрөг хүчнийг төлөөлөн хэлэлцээнд нэг удаа оролцсон боловч хэлэлцээ үр дүнгүй болж, ямар ч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Д.Нямтулга

 

関連ニュース