Путин: Гал зогсоох дэглэм террорист байгууллагуудад хамаарахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-27 15:14:49

МОСКВА. /TASS/. Сирид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлсэн ч тус улс дахь террорист байгууллагуудад өгч буй агаарын цохилтоо зогсоохгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

ОХУ болон АНУ-ын санал болгосон гал зогсоох дэглэмийг хүлээн зөвшөөрч байгаа эхэсээ Сирийн мөргөлдөөнд оролцогч талууд мэдэгдэх ёстой гэж тэрбээр мэдэгджээ.

"Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад болон зарим сөрөг хүчнүүд гал зогсоох дэглэмийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дэглэм “Лалын улс”, “Аль Каида”-тай холбоотой “Нусра Фронт” бүлэглэл болон бусад фракцад хамаарахгүй" гэж Путин мэдэгджээ.

Д.Нямтулга

関連ニュース