БНХАУ: Умард Солонгост авсан хориг энгийн иргэдэд нөлөөлөх ёсгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-28 15:29:21

БЭЭЖИН. /NHK/. Умард Солонгост авсан шинэ хориг арга хэмжээ тус улсын энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх ёсгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгост шаардлагатай арга хэмжээ авч байгааг БНХАУ дэмжиж байна гэж тэрбээр дурдаад, АНУ-ын өргөн барьсан тогтоол батлагдсаны дараа БНХАУ хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой байна гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, шинэ хориг арга хэмжээгээр Умард Солонгосын цөм болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлаж, хамгийн шаардлагатай байгаа хэлэлцээг эхлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

関連ニュース