Өмнөд Каролина муж улсад Хиллари Клинтон яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах санал хураалт Өмнөд Каролина муж улсад болж, Хиллари Клинтон илт давуу яллаа.
Хиллари Клинтон тус муж улсад ялна гэж олон хүн төсөөлж байсан бөгөөд энэ ялалт нь ирэх долоо хоногт 11 муж улсад болох санал хураалтад сайнаар нөлөөлөх юм.
Харин Хиллари Клинтоны өрсөлдөгч Берни Сандерс түүнд баяр хүргэсэн хэдий ч энэ бол зүгээр эхлэл гэж мэдэгджээ. Санал хураалтад оролцсон 10 хар арьстаны 8 нь Клинтонд саналаа өгснийг урьдчилсан санал хураалтаар тодруулжээ.
Дөрвөн муж улсад болсон санал хураалтын гуравд нь, тухайлбал, Айова болон Невада муж улсад Клинтон ялсан бол Нью-Гэмпшир муж улсад болсон санал хураалтад Берни Сандерс ялжээ.
Д.Нямтулга
Өмнөд Каролина муж улсад болсон