Аймгийн ИТХ ээлжит бус хуралдаанаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар
аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус зургаадугаар хуралдаан
10 дугаар сарын 26-нд боллоо. Аймгийн ИТХ анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу
33 төлөөлөгчтэйгөөр буюу 100 хувийн ирцтэй хуралдсан байна.
Ээлжит бус
хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, засаг даргыг огцруулах саналыг
хэлэлцэх, ИТХ-ын тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах гэсэн асуудлуудыг хэлэлцжээ. Улмаар
аймгийн ИТХ-ын 14-р тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ж.Батсуурийн
бүрэн эрхийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрч, төлөөлөгчийн
үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулжээ.
Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг
огцруулах саналыг ИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан ч тэд саналаа эргүүлэн
татжээ. Харин ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, АН-аас ес,
МАН-аас хоёр төлөөлөгч байхаар тогтжээ.
Т.Одончимэг