Хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-31 10:23:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав.

関連ニュース