Дэлхий даяар нефтийн цамхагуудын тоо цөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-07 19:19:12

НЬЮ-ЙОРК. /TASS/ Нефть, хийн ордуудад одоо ажиллаж буй цамхагуудын тоо дэлхий даяар цөөрсөөр байна. Тухайлбал, АНУ-д гэхэд, сүүлийн 12 сарын хугацаанд цамхагуудын тоо хоёр дахин буурч 437 болжээ. Энэ тухай баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын  Baker Hughes ("Бейкер хьюз") компанийн тайланд дурдсан байна.

Тайланд дурдсанаар, 2015 оны 4 дүгээр сард АНУ-д нефть болон хий олборлох 976 цамхаг ажиллаж байжээ. Канад улсад ч мөн адил цамхагуудын тоо огцом буурч, өнгөрсөн оны 4 дүгээр сард 90 байснаа жилийн дараа 41 болж цөөрчээ.

Ойрхи Дорнодын орнуудад 410 цамхагаас олборлолт хийж байсан бол одоо 384 болж цөөрлөө. Харин Европ тивд энэ тоо 119-ээс 90 болж буурсан байна.

Д.Нямтулга 

関連ニュース