Зэрэг сумын иргэн Г.Эрдэнэцэцэгт нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж гардуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд нөхөх олговрын батламж гардуулав.
Тодруулбал, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг
цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой
холбогдуулан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Багшийнхан овогт Гандангийн
Эрдэнэцэцэгт нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж олгосон юм.
Уг нөхөх
олговрын батламж гардуулах үйл ажиллагаа
энэ сарын 17-нд болж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар
комиссын төлөөлөл оролцжээ.
Монгол Улсын хэмжээнд нийт 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарчээ. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэн
аж.