Өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-18 15:41:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурч байна. Сүүлийн 24 цагт 10 суманд шинээр 38 тохиолдол нэмэгдснээр нийт батлагдсан тохиолдол 13467 боллоо. Харин аймгийн хэмжээнд халдвар анх бүртгэгдсэн 3 дугаар сараас хойш өнөөг хүртэлх хуацаанд нас баралт 21 болсон байна.

Дээрх хугацаанд эрүүл мэндийн байгууллага болон гэрийн эмчилгээнээс 75 иргэн эдгэрч хяналтад шилжжээ. Ингэснээр нийт эдгэрэлт 12889-д хүрэв. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тогтоож шинжилгээнд хамруулах болон урьдчилан сэргийлэх зорилго бүхий тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Одоогоор 568 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс жирэмсэн эх найм, 18 хүртэлх насны хүүхэд 194 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.  

関連ニュース