Дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-18 16:47:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалт Халзан, Баруун-Урт суманд 40-50 хувьтай байгаа бол Сүхбаатар, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан суманд 10 гаруй хувийн ирцтэй буюу хангалтгүй байгаа юм. Тиймээс сумдыг дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлж, 11 дүгээр сарын 20-ны дотор 50 хувьд хүргэхийг үүрэгдэв.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяагаар ахлуулсан ажлын баг Уулбаян, Түвшинширээ суманд ажиллав. Ажлын багт МХГ, ОБГ, ЭМГ-ын мэргэжилтнүүд багтсан бөгөөд тэд сумдын томуу, томуу төст өвчин болоод коронавирусний халдварын үед авах хариу арга хэмжээний бэлтгэлтэй танилцжээ. Ард иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх вакцины ач холбогдлыг сайтар таниулж, хамрагдалтыг эрчимжүүлэхийг анхааруулав.

Мөн дээрх сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, шаардлагатай үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулах, хариу арга хэмжээний багийн чадавхыг нэмэгдүүлж, оношилгооны болон дархлаажуулалтын байнгын цэгийг ажиллалуулахыг сануулжээ.

関連ニュース