50451 толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ онд 50451 толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан байна.
Тус сумыг хөгжүүлэх "Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт малыг эрүүлжүүлэх ажлыг шат дараатай хийсэн байна. Үүнд дээрх ажлыг хийсэн бөгөөд сахуу, галзуу, шөвөг яр, бог малын мялзан зэрэг өвчнөөс сэргийлэх тарилга хийжээ.
Даланзадгад сум нь аймгийн төв хэдий ч сумын харьяат малчид цөөнгүй байдаг юм. Өнгөрөгч оны жилийн эцсийн мал тооллогоор 444 малчин өрхийн 136,4 мянган толгой мал тоолуулжээ.