Үйлдвэрийн газрууд оны эхний нэг сард 1047.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд үйлдвэрийн газрууд оны эхний нэг сард 1047.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, 984.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн он мөн үеээс
15.7 – 20.6 хувиар нэмэгдсэн байгаа юм. Зэрэгцүүлэх
үнээр үнэлснээр 554.5 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн
оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдсэн
байна.
Нийт үйлдвэрлэлтийн 19.2 хувийг хүнс ундааны,
0.6 хувийг хэвлэлийн, 50.4 хувийг дулааны эрчим хүчний, 17.3
хувийг усан хангамж, 1.3 хувийг модон эдлэлийн, 11.0 хувийг гутал
хувцасны, 0.2
хувийг барилга болон бусад үйлдвэрлэл эзэлж байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, бялуу, түгээсэн болон савласан цэвэр
ус, хэрчсэн гурил, бууз, борц, монгол гутал, эмээлийн мод, гэрийн модон
тавилга, монгол дээл, эсгий шаахай, савхин гутлын үйлдвэрлэл 102.3 хувь хүртэл өссөн байна. Харин нарийн
боов, хүснэгтийн үйлдвэрлэл 3.9 – 10.1
хувиар буурчээ.