Малын хөлийн татварын мөнгөөр худаг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хотонт сум 2021 онд бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх чиглэлээр сумын ОНХС-нд төвлөрсөн малын тоо толгойн албан татварын орлогоос 6 багт 10 худгийн цооногийг 100,0 сая төгрөгөөр гаргажээ. Хотонт суманд нийт 81 гүн өрмийн худаг байдаг байна.
Ингэснээр
40 гаруй айл өрх, гучаад мянган малын усан хангамжийг шийдвэрлэсэн байна.
Тэрчлэн “Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөлтэй хамтран Улаанчулуу багт 1 худаг барьж ашиглалтад оруулжээ. Улаанчулуу багийн Хавцалд гаргасан энэ худгийг малчин Ч.Орхонжаргалд эзэмшүүлсэн байна хэмээн Архангай медиа группын Хотонт сум дахь сурвалжлагч И.Бүзмаа мэдээллээ.