БАЯН-ӨЛГИЙ: Баярын өдрүүдэд зам, тээврийн осол бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-24 12:02:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллалаа.


Тус газраас өгсөн мэдээллээр, баярын өдрүүдэд зам, тээврийн осол бүртгэгдээгүй, нөхцөл байдал тайван байв. Тухайн хугацаанд зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай авто замд 100 км тутамд цагдаагийн байгууллагын алба хаагч нар хяналт, шалгалт хийж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг өгчээ.


Мөн гэмт хэргийн шинжтэй 6, зөрчлийн шинжтэй 17 гомдол мэдээлэл бүртгэгдсэн ба эдгээр гомдол мэдээллийг шалгаж байгаа аж.  

関連ニュース