ДОРНОД: Хонь, тэмээгээ ноосолж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ. Малчид хонь, тэмээгээ ноослох ажил ид дундаа өрнөж байна. Энэ зун Дорнод аймгийн хэмжээнд 1.6 сая толгой хониноос 1776 тонн, 6500 толгой тэмээнээс 32.3 тонн ноос бэлтгэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 19.3 тонн тэмээний ноос, 723.6 тонн хонины ноос бэлтгэж, 41.8 хувьтай үргэлжилж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.
Дээрх бэлтгэсэн тэмээ, хонины ноосыг үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлэгчээр итгэмжлэгдсэн зургаан ААН ажиллаж байна.