БАЯН-ӨЛГИЙ: Өлгий сумын хүүхдийн 12 дугаар цэцэрлэг шинэ байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-12 14:19:15

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 12 дугаар цэцэрлэг 100 ортой шинэ байртай боллоо.


Тус барилгыг улсын төсвийн 2 тэрбум 250 сая төгрөгөөр Боловсрол, шинжлэх ухааны захиалгаар барьсан ба барилгын ажил нь 2022 онд эхэлсэн. Санхүүжилтийг он дамжуулан төсөвт суулгасан байна. Барилга угсралтын ажлыг орон нутгийн "Нур Едил" компани гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд барьж дуусгажээ. Цэцэрлэгийн шинэ байранд энэ сарын 7-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргав.


Ингэснээр аймгийн төвийн 5 дугаар багийн хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүмүүжих боломж бүрдэж байна. 

関連ニュース