ДОРНОД: Гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлэхэд камержуулалт чухал ач холбогдолтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоож, илрүүлэхэд камержуулалт чухал ач холбогдолтой. Тухайлбал, он гарсаар Хэрлэн сумын хэмжээнд 500 гаруй гэмт хэрэг үйлдэгджээ. Үүний 254-ыг камерын тусламжтайгаар илрүүлэн тогтоосон байна.
ЕБС-иудын орчимд гэвэл 1-р сургуулийн урд тал, хойд төв зам дагуу буюу 8-р сургуулийн хойно, Шинэ хөгжил сургууль, 5-р сургуулийн уулзвар орчимд хяналтын камерууд ажиллаж байна. Харин дугаар танигчтай камер аймгийн төвийн зургаан цэгт бий.
Ийнхүү Чойбалсан хотын
төвийг бүрэн камержуулахад өртөг зардал өндөр тусах учир ААН-үүдтэй хамтран
ажиллаж, байгууллагуудыг камерыг Цагдаагийн газрын нэгдсэн сүлжээнд холбох
боломжтой юм.