ДОРНОД: Аймгийн Засаг даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-09 11:41:33

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Засаг даргаар Борын Бат-Эрдэнийг томиллоо.


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 24 дүгээр хуралдаанаас аймгийн Засаг даргад Борын Бат-Эрдэнийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгож уламжилсан юм.

 

Түүний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2020-2024 онд сонгогдон ажиллаж байгаа.

 

Ийнхүү аймгийн шинэ Засаг дарга үүрэгт ажлаа хүлээн авч, төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж,  иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийлэн тамгаа гардан авлаа.

関連ニュース