Хурдны замын хамгийн урт нүхэн гарцыг Шинжаанд барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ӨРӨМЧ, 2025 оны нэгдүгээр сарын 2 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд "Тяньшань Шэнли" нүхэн гарцын бүтээн байгуулалт дуусжээ. Мөнх цаст уулсын дундуур дамжин өнгөрөх энэхүү шинэ нүхэн гарц бол хурдны замын дэлхий дээрх хамгийн урт нүхэн гарц бөгөөд түүнийг нээснээр Хятадын дэд бүтцийн салбарт онцгой чухал үйл явдал болно.
Уг нүхэн гарц бол Шинжааны өмнөд болон умард хэсгийг холбосон хамгийн дөт зам юм.
Хятад хэлнээс хөрвүүлбэл "ялалт" гэсэн утга бүхий нэртэй, 22.13 км урт энэхүү нүхэн гарцыг ашиглалтад оруулсны дараа Тяньшань уулын дундуур хэдэн цагийн турш явдаг байсныг 20 минут болгон багасгах ажээ.
Энэ бол Шинжааны умард хэсэгт орших Өрөмч мужийн засаг захиргааны төвөөс өмнөд хэсэгт орших Юли хошуу хүртэл үргэлжилдэг Өрөмч-Юли өндөр хурдны замын гол төсөл юм. 2025 онд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр мужийн хооронд машинаар зорчих хугацаа долоон цаг байгааг ойролцоогоор гурван цаг болгож богиносгох юм.