ХОВД: Дэд хурандаа Г.Нэргүйг Онцгой байдлын газрын даргаар томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-07 12:50:00

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Г.Нэргүйг томиллоо.

Онцгой байдлын Ерөнхий газрын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажилласан ба дэд хурандаа Г.Нэргүйд ажлыг хүлээлгэн өгчээ.

Аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд энэ сарын 6-нд Онцгой байдлын газрын төлөөлөлтэй уулзаж, шинээр томилсон дарга болон бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв. 

Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өнгөрсөн хугацаанд гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл хэргээ баруун бүсийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2024 оны байдлаар 200 гаруй хүний амь, 12 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.   

Ирэх жилүүдэд төрийн байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, хүний хөгжлийг дэмжихэд  анхаарна. Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн ур чадвараа ахиулж, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ орон нутгийн удирдлагууд илэрхийлэв.   

 


関連ニュース