Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспари өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Жуух бичиг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин
сайдыг хүлээн авч уулзан, хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг
өргөжүүлэх, харилцан сонирхсон салбарт улам идэвхтэй хамтрах талаар санал
солилцлоо.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав гэж ЕТГ-аас мэдээллээ.