Баруун бүсийн зөвлөлийн хуралдаан Баян-Өлгий аймагт энэ сарын 25-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-06 17:11:41

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.


Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт энэ сарын 25-нд зохион байгуулна. Хангайн бүсийн зөвлөлийн хуралдааныг Архангай, говийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорноговь, хойд бүсийн зөвлөлийн хуралдааныг Булган, зүүн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорнод, төвийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дархан-Уул аймагт, Улаанбаатарын бүсийн зөвлөлийн хуралдааныг нийслэлд энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.


Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах шийдвэр гарсан юм.

 

関連ニュース