УВС: Нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сувилагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан аймгийн Нэгдсэн
эмнэлгийн сувилагч,
тусгай мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион
байгууллаа.
Энэ үеэр шилдэг илтгэгчдийг шалгаруулж, шагнаж
урамшуулсан байна. Нэгдүгээр байрыг Үйл онош зүйн тасгийн лаборант Б.Дэлэгээ "Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн лабораторид сүрьеэг эрт илрүүлэхэд молекул биологийн GeneXpert шинжилгээний ач холбогдол" илтгэлээрээ эзэлжээ. Харин хоёрдугаар байрт Яаралтай түргэн тусламжийн тасгийн
сувилагч Л.Цэцэгмаа "Яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн үйлчлүүлэгчдийг судалсан нь" илтгэрээ шалгарсан бол гуравдугаар байрт Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн нярайн сувилагч С.Мөнхтуяа "2021-2023 оны түнхний үений дутуу хөгжилтэй нярайд хийгдсэн өвөрмөц асаргаа сувилгааны үр дүнгийн үнэлгээ" илтгэлээрээ оржээ.
Эрдэм шинжилгээний хурлыг аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба, Үйлчлүүлэгчтэй харилцах алба хамтран зохион явуулсан байна.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сувилагч ажиллаж байгаа бөгөөд одоогоор сувилагчийн хомсдол үүсээгүй байгаа ажээ.