УВС: Баруун бүсийн байт харвааны аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баруун
бүсийн Байт харвааны заалны аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн
турш үргэлжилж дүнгээ гаргалаа.
Тэмцээн дөрвөн насны
ангиллаар явагдсан бөгөөд 60 гаруй тамирчин цэц
мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Багийн нийлбэр дүнгээр
1-р
байрыг Увс аймгийн баг тамирчид хүртсэн бол, Ховд, Баян-Өлгий
аймгийн байт харвааны тамирчид удаах байруудыг эзэлжээ.
Энэхүү тэмцээнийг Увс аймагт анх удаагаа зохион байгуулсан байна. Тэмцээнийг аймгийн Байт харвааны холбоо Увс аймгийн Биеийн тамир, Спортын газартай хамтран зохион байгуулжээ.
Увс аймагт Байт харвааны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд бүс болон улсын хэмжээнд зохиодог уралдаан тэмцээнүүдэд тамирчид тогтмол оролцож, амжилт гаргасаар байна.