ДОРНОД: Эрээн давааны ойн доройтсон хэсгийг нөхөн сэргээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-09 10:37:13

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн давааны ойн доройтсон хэсгийг ноднин хавраас эхлэн нөхөн сэргээж байна.


Тодруулбал, “Бавж барс” ХХК 124 га талбайд 310 мянган ширхэг нарс суулгажээ. Энэ ажлыг Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутгийн мод үржүүлдэг иргэд, ААН, нөхөрлөлөөс тарьц худалдан авч гүйцэтгэж байгаа юм.


Сонирхуулахад, Монгол орны хэмжээнд зөвхөн Эрээний нуруунд Крыловын нарс, дагуур шинэс, Чекановскийн шинэс гэсэн гурван зүйлийн шилмүүст мод тархсан байдгаараа онцлогтой. Эдгээрээс Монгол Улсын “Улаан ном”-д дагуур шинэс бичигдсэн байдаг.

関連ニュース