СЭЛЭНГЭ: Улсын үзлэгээр дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын архив, албан хэрэг
хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Сэлэнгэ аймагт эхэллээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог тус улсын үзлэгээр Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагуудын архив, албан хэрэг
хөтлөлт болон ажлын зохион байгуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж,
үнэлгээ дүгнэлт өгөх юм.
Улсын үзлэгийн ажлын хэсгийн
ахлахаар АЕГ-ын Хяналт,
шинжилгээ-үнэлгээний газрын дарга Б.Туул, бүрэлдэхүүнд ТАЗ-ийн Ажлын албаны Сургалт, судалгааны
газрын ахлах референт Л.Лхамжав, АЕГ-ын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын
улсын байцаагч Б.Гантулга нар ажиллаж байна.
Энэхүү “Төрийн байгууллагын архив, албан хэрэг
хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн
5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу зохион
байгуулж байна.
Энэхүү Төрийн байгууллагын архив,
албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.