ӨМНӨГОВЬ: Ирэх оноос цэцэрлэгийн бүх хүүхэд "Сүү, тараг" хөтөлбөрт хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Өсөлттэй Өмнөговь” бодлогын хүрээнд хүүхдийн өсөлт, дархлааг дэмжих “Сүү, тараг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Тус
хөтөлбөрт бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай хүүхдийн
бие бялдрын өсөлт хөгжил, дархлааг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
зорилготой хэрэгжүүлдэг хөтөлбөр билээ.
Тэгвэл Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөр цэцэрлэгийн хоолны мөнгийг 50 хувь нэмэгдүүлэн 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цэцэрлэгийн бүх хүүхдэд өдөр бүр cүү, тараг өгч эхлэхээр болжээ.
Энэ
хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 33 цэцэрлэгийн
6500 хүүхэд "Сүү, тараг" хөтөлбөрт хамрагдана.
Тус хөтөлбөрт энэ
онд 6769 хүүхэд хамрагдсан юм.
Ulaanbaatar