ГОВЬ-АЛТАЙ: 2025 оны цэргийн бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-15 18:03:24

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2025 оны цэргийн бүртгэл 12 дугаар сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд үргэлжилнэ. 


Цэргийн шинэчилсэн бүртгэлд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн буюу 18-50 насны байлдагч, ахлах түрүүч / цэргийн алба хаасан/, 55 хүртэлх насны дунд офицер, 60 хүртэлх насны ахлах офицер, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн буюу 18-50 насны цэргийн алба хаагаагүй эрчүүд, 18-50 насны цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд бүртгэлд хамрагдах үүрэгтэй гэдгийг Говь-Алтай аймгийн Цэргийн штабаас мэдэгдлээ. 


Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол оршин суугаа газрынхаа Цэргийн штабт өөрийн биеэр хандах ажээ. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймгийнхаа цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулна гэдгийг нэмж мэдээлэв. 


2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ажлын өдрүүдэд харьяа сум, багийн Засаг дарга нар иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийг үндэслэн бүртгэл хийх ажээ. 


Үүний сацуу E-Mongolia системээр бүртгэлээ хийлгэж болно гэдгийг онцоллоо.

関連ニュース