Муатай боксчид Эрхүү хотыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-15 12:54:16

ОХУ-ын Эрхүү хотноо жил бүр зохион байгуулдаг "Алтан ринг" муатай бокс сонирхогчдын уламжлалт тэмцээн энэ сарын 17-18-нд тус хотод болж шилдгүүдээ тодруулна

Энэ удаагийн тэмцээнд Д.Энх-Эрдэнэ 60 кг-д, Б.Үүрийнцолмон 75 кг-д, Б.Халиун 57 кг-д өрсөлдөхөөр өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Монголын муатай боксчдын хувьд 2011 оноос Эрхүүгийн тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа бөгөөд Б.Батхүлэг, Б.Гансэлэм, Б.Гантогтох нар тус тэмцээний аваргаар тодорч шилдэг тамирчны шагналыг нь хүртэж байсан юм. 

Д.Өлзий 

関連ニュース