Замын-Үүд хөлбөмбөгийн талбайтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-15 13:13:36

БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум хөлбөмбөгийн талбайтай боллоо.

Тус талбайн нээлтэд зориулсан хоёр улсын өсвөрийн тамирчдын “Хилийн цом” хөлбөмбөгийн тэмцээн Замын-Үүд суманд болж БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ы Баруун Сөнөд, Авга хошуу, Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Дархан-Уул, Төв аймгийн есөн  байгууллагын 19 баг 11-13, 14-16 гэсэн хоёр насны ангилалд ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Хөлбөмбөгийн талбайн нээлтийн ёслолд Дорноговь аймгийн Засаг дарга, Замын-Үүд сумын Засаг дарга, Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсийн дарга Б.Энхжин, БНХАУ-ын Шилийн гол сумын орлогч дарга, Эрээн хотын Засаг дарга нар оролцов.

Тэмцээний 11-13 насны ангиллын тэргүүн байрт Арвис клуб, 2 дугаар байрт БНХАУ-ын Эрээн хотын Монгол сургууль, 3 дугаар байрт Төв аймгийн “Төв ургац” баг тус тус шалгарлаа. Харин 14-16 насны ангилалд нийслэлийн “Арвис клуб” тэргүүлж, дэд байрт Дархан хотын баг тамирчид шалгарсан бол Улаанбаатар хотын 14 дүгээр сургуулийн баг гуравдугаар байр эзэлжээ.

Д.Өлзий

関連ニュース