Хүүхдийн түр сувилал нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэг 06 дугаа сарын 12-ноос дэргэдээ "Нархан " хүүхдийн зуны түр сувилалыг нээн ажиллуулж эхэлжээ. Энэхүү сувилалд 1-3 насны онцгой хяналтын, суурь эмгэгтэй, дархлаа дутмагшилтай, өвчлөмтгий хүүхдүүд хамрагдаж байна. Хоол эмчилгээ болон эмийн бус уламжлалт эмчилгээнүүд хийгдэж байна.
АНЭ-ийн хүүхдийн эмч нарын сонголтооор тусгай хяналтын арван хүүхдэд, хүүхдийн тасаг болон уламжлалт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Тус сувилал нь аймгийн төвөөс урагш дөрвөн километрт байрлах бөгөөд сувилалын, сэргээн засах эмчилгээний, гал тогоо гэсэн гурван гэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм төрлийн сувилал аймагт байдаггүй учир иргэдийн хувьд сувиллыг маш ихээр сонирхож, хүүхдүүдээ өгөхийг хүсэж байна. Гэхдээ анхнаасаа тусгай хяналтын хүүхдүүдэд зориулж нээсэн учир одоогоор нэг сар ажиллаад зогсох аж.

Т. Одончимэг