Өвс шатсан гэх дуудлага нэг удаа иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хадлангийн үйл ажиллагаа эрчимжсэн, дээрээс нь хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тал хээрийн түймрийн дуудлага нэмэгддэг. Тэгвэл Сүхбаатар аймгийн хувьд энэ намар хадлангийн салаанаас үүдэлтэй хээрийн түймэр нэг удаа гарсан байна. Түймрийг аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид бүрэн унтраажээ.
Асгат сумын хоёрдугаар багийн нутаг Тоост ухаа гэдэг газар хадлангийн бригадын нуруулдсан өвс шатлаа гэх дуудлагыг хоёрдугаар багийн иггэн н.Батсуурь өгчээ. Улмаар аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын дарга, хошууч Ж.Мөнхгэрэлээр ахлуулсан арван албан хаагч шуурхай ажилласаны дүнд галыг бүрэн унтрааж чаджээ. Нуруулдсан өвс буюу 9000 боодол өвс шатсан гол шалтгаан нь хадлангийн тракторын яндангийн оч баригчнаас үүдэлтэй гэх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар өглөө.
Түймрээс үүдэлтэй хохирлын хэмжээ одоогоор эцэслэн гараагүй гэнэ.

Т. Одончимэг