Аймгийн төвийн хуучин барилга, хорооллыг дахин төлөвлөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-11 12:38:12
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган суманд ашиглагдаж байгаа орон сууцны барилгад суурь судалгаа хийсний дагуу 1970 оноос өмнө ашиглалтад орсон дөрвөн орон сууцны байршилд дахин төлөвлөлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Үүний дагуу “Шаргай” төвийн зүүн талд замын дагуу байрласан “Худалдааны 11” айлын орон сууцны байршилд зураглал хийлгэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад 20 сая төгрөг тусгуулжээ.Дээрх байршил буюу Эрдэнэбулган сумын 3-р багийн “Шаргай” төвийн зүүн талд “Худалдааны 11” айлын орон сууц нь 1946 онд ашиглалтад орсон юм байна. Дахин төлөвлөлтөөр 12х24 метр хэмжээтэй 6 давхар, 4 блок 96 айлын орон сууц байхаар төлөвлөжээ.

Б.Гэрэлт-Од
関連ニュース