Үндсэн хуулийн 26 жилийн ойн барилдаанд сумын заан С.Баярсайхан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосоноос Жавхлант шарга дэвжээний бөх Түвшинширээ сумын харьяат сумын заан С.Баярсайхан түрүүллээ.
Монголчууд түүхэндээ анх удаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хувийн өмчийг баталгаажуулсан, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг бататган тунхагласан Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн үйл явдлыг 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 26 жилийн ойн барилдаанд аймгийн арслан Ц.Энхбат, аймгийн заан Д.Ганбаатар нараар ахлуулсан хүчит 32 бөх зодоглон, хүч чадлаа сорин өрсөлдсөн юм. Улмаар Жавхлант шарга дэвжээний бөх Түвшинширээ сумын харьяат сумын заан С.Баярсайхан түрүүлж, Жавхлант шарга дэвжээний бөх Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн начин О.Буянсүрэн үзүүрлэж, аймгийн харцага н.Гансүх, аймгийн заан Д.Ганбаатар нар шөвгөрлөө.

Т.Одончимэг