Дээд гурван насны хурдан морьдын уралдаан зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын морин спорт уяачдын холбооноос энэ оны анхны уралдааныг зохион байгууллаа. Дээд гурван насны хурдан морьдын уралдаан болж, нийт 100 гаруй хүлэг уралдааны замд гарсан байна. Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал сайнгүй байсан ч унаач хүүхэд мориноос унаж, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй гэнэ.
Дээд гурван насны хурдан моридын уралдаанд түрүүлж айрагдсан моридын цувааг танилцуулбал
Азарга: Нийт 39 азарга уралдааны замд гарсанаас Баруун-Урт сумын уяач н.Тулгын хээр азарга түрүүлж, Уулбаян сумын ААУ Б.Баярсайханы будан азарга аман хүзүүджээ. Харин айргийн гуравт Уулбаян сумын уяач н.Ганбаатарын хул хээр, айргийн дөрөвт Улаанбаатар хотын уяач н.Энх-Амгалангийн халтар, айргийн тавд Баруун-Урт сумын уяач Х.Бадамгэрэлийн хонгор азарга хурдалжээ.
Их нас: 47 их нас уралдасанаас Уулбаян сумын засаг дарга Д.Шижирбаатарын зээрд морь түрүүлж, тус сумын уяач н.Элбэгзаяагийн шарга аман хүзүүдэв. Мөнххаан сумын уяач Б.Бат-Эрдэнийн бор, Мөнххаан сумын уяач Н.Батхүрэлийн хүрэн, Баруун-Урт сумын уяач н.Сүхбатын хээр морь тус тус айрагджээ.
Соёолон: 30 орчим соёолон тоосоо өргөсөнөөс Баруун-Урт сумын уяач Г.Баярсайханы хонгор соёолон түрүүллээ. Аман хүзүүнд Түвшинширээ сумын уяач н.Пүрэвдоржийн бор хурдалсан бол, Мөнххаан сумын уяач Б.Бат-Эрдэнийн саарал, Уулбаян сумын уяач н.Шагжаагийн хүрэн, Баруун-Урт сумын уяач Б.Мөнхбатын соёолон айрагдсан байна.

Т.Одончимэг