Дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд Анкарад 3 тэрбум евро олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-30 12:49:35

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ болон Туркийн эрх баригчид дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд Анкарад 3 тэрбум евро олгох тохиролцоонд хүрсэн тухай Европын Зөвлөлийн дарга Дональд Туск цагаачлалын асуудлаар яаралтай зохион байгуулсан ЕХ-Туркийн дээд хэмжээний уулзалтын дараа  мэдэгджээ.

“Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлэх механизм байгуулахад Туркт 3 тэрбум евро олгох шийдвэрийг бид баталлаа” гэж тэрбээр хэлсэн байна.

“Энэ мөнгийг Туркт бус харин Сирийн дүрвэгсдэд зориулна” гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу батлан хэлжээ.

Турк улсыг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлсэн тухай Туск мөн мэдээлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース