Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байгаа нь судалгаагаар гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь хүний эрхийн ахлах мэргэжилтэн 4 дүгээр сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн зөрчилд дүн шинжилгээ хийжээ. Судалгааг аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн зөрчил”-д чиглүүлсэн байна.
Аймгийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа хэдий ч, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилгүйдэл, ядуурал зэрэг үзэгдэлтэй холбоотойгоор хүүхдийн хөгжих, хамгаалагдах, эсэн мэнд амьдрах, нийгмийн амьдралд оролцох эрх зөрчигдөх асуудал гарсаар байна гэж дүгнэжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөв оношлоогүй, эрт илрүүлээгүй, тусгай хэрэгцээг үнэлэх аргачлалгүйгээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай хэрэгцээндээ нийцсэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа нь тэдний эрх нь зөрчигдөхөд хүрчээ.
Архангай аймагт 2017-2018 оны хичээлийн жилд харах эрхтэний -14, сонсох эрхтэний -4, оюун ухааны -4, бие эрхтэний -4, хавсарсан хэлбэрийн -4 хүүхэд гээд нийт хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, цэцэрлэгт хамрагдан суралцаж байна. Харин ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй 281 хүүхэд суралцаж байна. Сургууль болон цэцэрлэгт хамрагдаж чадахгүй зөвхөн гэрийн асрамжинд байгаа 163 хүүхэд байдаг ажээ.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамран сургах тойргийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд элсүүлэх, суралцуулах ажлыг боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, халамжийн байгууллагууд хамтран зохион байгуулах, тусгай цэцэрлэг байгуулах тоог нэмэгдүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөв оношлох, бэрхшээлийг эрт илрүүлэх, тусгай хэрэгцээг үнэлэх, ХБХ-үүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хичээлийн анги, танхимыг сургуулиудад бий болгох, тэдний онцлогийг харгалзан боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, тоон мэдээллийг бодитой болгох, энэхүү тооны зөрүүнд сургуулиас орхигдсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болох илрүүлж боловсролын үйлчилгээ үзүүлж буй сургуулийг дэмжих, урамшуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзжээ.

Б.Гэрэлт-Од