Таиланд аюулгүй байдлаа чангатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-04 13:42:03

БАНГКОК. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой холбоотой хүмүүс террорист халдлага үйлдэж болзошгүй гэсэн үүднээс Таиландын Засгийн газар аюулгүй байдлаа чангатгаж байна.

Таиландын Засгийн газрын 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотоод баримт бичгийг “NHK” телевиз олжээ. “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой 10 сири 10 дугаар сард Таиланд руу нэвтрэн орсон тухай ОХУ-ын аюулгүй байдлын агентлаг бидэнд мэдэгдсэн гэж Таиландын Засгийн газар мэдээлэв.

Баримт бичигт дурдсанаар, сиричүүд хэд хэдээр бүлэг болон хуваагдаж, Бангкок хот болон Пхукет, Паттайя арал руу явсан байна. “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилготой Өрнөдийн орнууд болон ОХУ-ын жуулчдыг чиглэсэн халдлага үйлдэхээр төлөвлөж байж магадгүй гэж баримтад мөн дурджээ.

Уг асуудалтай холбогдуулан мэдээлэл цуглуулж, сиричүүдийг олж илрүүлэн, аюулгүй байдлыг чангатгахыг Таиландын Засгийн газар аюулаас хамгаалах албаныханд үүрэг болгосон байна.

Өнгөрсөн наймдугаар сард Бангкок хотын төвд дэлбэрэлт болж, 20 хүн амиа алдсан билээ.

Д.Нямтулга

 

関連ニュース