46 мянга гаруй га талбайд үлийн цагаан оготно устгах ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-04 17:53:25
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг 10 сумын 23 багийн 46000  га талбайд зохион байгуулжээ.

Энэ ажилд нийт 220 орчим малчин болон сум орон нутгаас хүн хүч оролцуулан ус цутгах аргаар 9200 га талбайд, утах аргаар 28600 га талбайд тэмцэж, 8200 га талбайд 927 ширхэг шувууны суудал, 73 ширхэг үүр, 450 ширхэг конус, цилиндр суулган, 1325 үлийний хөеө ноохойг авах зэрэг үр дүнтэй аргуудаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийжээ.

Эрдэнэмандал, Өгийнуур сумдын бэлчээрт ирэх намар 9-10 сард тэмцэх ажлыг хийхээр төлөвлөжээ.  

Энэ онд Архангай аймаг нийт 12 сумын 50000 га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийхээр төлөвлөж, улсын төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулах юм. Харин сум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Эрдэнэмандал сум 6,4 сая, Ихтамир сум 2,8 сая, Хангай сум 5 сая нийт 14,2 төгрөгийг шийдэж, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг намар зохион байгуулах юм байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース