Багш нар ажлын хариуцлага, ёс зүй, хууль дүрмийг хэрэгжүүлэхийг зорилгоо болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-30 15:48:16
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн багш нарын бага чуулган болж, 2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтуудыг тодорхойллоо. Энэ хичээлийн жилд боловсролын бүх шатны үйлчилгээг чанаржуулж, ажлын хариуцлага, ёс зүй, хууль дүрмийг хэрэгжүүлэхийг зорилгоо болгох юм.

Харин сургууль, цэцэрлэг бүр хүний хөгжлийн төв байх, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, багш нарын ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлэх, хууль дүрмийн хүрээнд чанартай ажиллах, сургалтын чанар, үр дүнд суурилсан боловсролын үйлчилгээг сургууль, цэцэрлэг бүрт бий болгож, үр дүнг тооцон ажиллах, “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Архангай аймгийн хэмжээний 36 цэцэрлэг, 33 сургуульд нийд 2584 багш, ажилчид байдгийн 1208 нь багш байна.  
Б.Гэрэлт-Од
関連ニュース