Халдварт өвчний тоо өнгөрсөн оныхоос нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт оны эхний 7 сарын байдлаар 334 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 15,3 хувь нь салхин цэцгээр, 44,6 хувь нь бэлгийн замын халдварт өвчин, 14,1 хувь нь сүрьеэгээр, 26,0 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилжээ.
Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,4 хувиар буюу 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Сумдаар үзвэл Батцэнгэл, Эрдэнэбулган, Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Жаргалант сумдад халдварт өвчний гаралт аймгийн дунджаас дээгүүр бусад сумдад аймгийн дунджаас доогуур байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Б.Гэрэлт-Од