Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 54,5 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 8 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1270 ажилгүй хүн байгаагийн 52,8 хувь нь буюу 670 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 54,5 хувиар нэмэгдсэн байна. 7 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 110 хүн шинээр бүртгүүлж, 45 хүн ажилд зуучлуулан оржээ.
Оны эхний 7 сард аймгийн дүнгээр 680 ажлын байр шинээр бий болсон нь Эрдэнэбулган сум 337, Эрдэнэмандал, Булган, Цэнхэр, Ихтамир, Хангай, Жаргалант, Өлзийт, Чулуут сумд 20-42 ажлын байрыг, Өндөр-Улаан, Хайрхан, Цэцэрлэг, Батцэнгэл сумд 16-18 ажлын байрыг, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх, Цахир сумд 10-14 ажлын байрыг, Тариат сумд 5 ажлын байрыг тус тус бий болгожээ.

Б.Гэрэлт-Од