Нэгдүгээр ангид аймгийн хэмжээнд нийт 2062 хүүхэд элсэн суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9 дүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд оролцох, анги хамт олон, найз нөхдөө санаж сургууль руугаа яарсан хүүхдүүд энд тэнд алхална. Нэгдүгээр ангид орж байгаа бяцхан сурагчид ч аав, ээжийнхээ хамт сургууль хэмээх эрдмийн өргөөндөө иржээ. Энэ жил нэгдүгээр ангид аймгийн хэмжээнд нийт 2062 хүүхэд элсэн суралцана.

2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д 17300 гаруй хүүхэд суралцаж, цэцэрлэгт 7300 хүүхэд хүмүүжнэ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өнөөдөр Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Тэрээр, "Багшийн хөгжил", "Ирээдүй 1+1" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 140 сая төгрөгийг батлуулан, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, сурагчид, хүүхэд багачуудын авъяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тун удахгүй "Хүүхдийн урлаг, спортын наадам"-ыг зохион байгуулж, дээрх хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийн үр дүнг харах гэж байна. Та бүхэн тус наадамд идэвхтэй оролцож, амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн "Багшийн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсад англи хэлний 10 багшийг, Тайваньд магистр зэрэг олгох сургалтад 20 багшийг тус тус сургана. Тайваньд суралцах багш нарын сургалтын төлбөрийн 50 хувийг хөтөлбөрөөс гаргах юм" гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Б.Гэрэлт-Од