Архангайд 774.3 гаруй мянган толгой малыг угаалгад хамруулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн албанаас паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 34921 толгой бод, 737248 толгой бог нийт 774369 малыг угаалгад хамруулжээ. Мөн 523.8 мянган м2 талбай буюу малчин өрхийн бууц, хашаа саравчийг ариутгах ажлыг хийгээд байна.
Архангай аймагт энэ өвөл 5.3 сая толгой мал өвөлжих бөгөөд үүнээс 2.5 сая орчим нь бог мал байна.
Архангай аймагт энэ өвөл 5.3 сая толгой мал өвөлжих бөгөөд үүнээс 2.5 сая орчим нь бог мал байна.
Б.Гэрэлт-Од