Эрээн хотын төлөөлөгчид Архангай аймагт айлчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, намын хорооны нарийн бичгийн дарга Ян Зиньрүй нараар ахлуулсан ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд Архангай аймагт ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Эрээн хотын төлөөлөгчдийн зүгээс боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах тухайлбал багш, сурагч солилцоо хийх боломжтойг хэлж байлаа.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс байгалийн аялал жуулчлал, нүүдлийн ахуйн соёл, мал аж ахуй зэрэг чиглэлээр аялал жуулчлалыг татаж, хөгжүүлж болох юм гэдгийг хэлэв.
Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагуудыг Эрээн хотод айлчлахыг урив.

Б.Гэрэлт-Од