Баянгол суманд “Ногоон хөгжлийн хөтөлбөр” хэрэгжинэ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баянгол сумын ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар “Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа. Байгальд ээлтэй, хариуцлагатай эко үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгаа орчноо хамгаалж, бохирдлыг багасгах, ногоон бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм.
2190 өдөр