odontungalag@montsame.mn
2024-05-03 18:25:57
"Монголын Нууц Товчоо" зээгт ширмэл бүтээлийн нээлтэд оролцсон зочид дахин айлчиллаа
Хэнтий /МОНЦАМЭ/ Өвөр Монголын Шилийн голын баруун, зүүн үзэмчин хошуу, Эрээн хотын иргэд өнөөдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн урилгаар тус аймагт 2 дахь удаагаа айлчиллаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий дээр "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлаж дуусч байгаа бөгөөд энэ бүтээлийн нээлтийн ёслол өнгөрсөн 3-р сарын 12-ны өдөр Чингис хотноо зохион байгуулагдсан билээ. Өвөр Монголын Шилийн голын баруун, зүүн үзэмчин хошуу, Эрээн хотын иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж,  21 аймгийн төлөөлөгчид, баялаг бүтээгчид, ОХУ-ын Буриад, Тува улсаас ирсэн зочдын хамт энэ ёслолд оролцож байсан юм.
2537 өдөр