Баянхонгор аймгийн 80 хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэхээр байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 94 багийн хэмжээнд бэлчээрийн төлөв байдлын ажиглалт судалгааг хийж, 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаа, зураглалыг гаргажээ.
Судалгаа шинжилгээний дүнд аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хүндрэхээр байгааг албаныхан мэдээллээ. Харин 20 хувьд /Баянбулаг, Байдраг, Гурванбулаг сумын ихэнх баг/ өөрийн сум багтаа өвөлжиж, хаваржих боломжтой байна гэсэн Цаг уурын дүгнэлт гарсан байна.
2381 өдөр