Д.Энхжаргал: Малын хорогдлын үндсэн шалтгаан нь эрдэс тэжээлийн дутагдал болоод байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт он гарсаар 2 дугаар сараас эхлэн аймгийн нийт нутгаар 3-4 удаагийн их хэмжээний цас орж ялангуяа Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат, Жаргалант, Цахир, Эрдэнэмандал сумын зарим нутгаар 18-40 см цасан бүрхүүл тогтсон. Үүнээс үүдэн мал бэлчээрлэх боломж муудан өвс, тэжээлийн дутагдалд орж мал өл алдан турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээс шалтгаалан төлийн болон том малын хорогдол ихээр гарч, хаваржилт хүндрээд байгаа.Хүндэрсэн сумдын нэг Өлзийт сумын Засаг дарга Д.Энхжаргалтай сумын мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
1473 өдөр